"Ариг гал" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 290,117,689.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1,414,806 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER+14.62%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +13.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -14.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.33%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 50,928 ширхэг нэгж эрхийг нийт 10,534,239 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 3.1 хувиар буурч, 33176 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,250,041,024,931.56 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна