Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл энэ сарын 16-наас эхэлнэ


Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл эхэлж байна. Тодруулбал, 18-34 насны, сүүлийн гурван сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй, ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn сайтаар дамжуулан энэ сарын 16-22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой юм.

Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?

Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна