УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Тус сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлээд байгаа юм. Эдгээр нам, эвслээс "Зөв хүн-Электорат" эвсэл Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авсан талаараа мэдээлэл хийлээ.
"Зөв хүн-Электорат" эвслийг төлөөлж ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг "Эрх баригчдад УИХ-ын нэг суудал дутаагүй. Харин сөрөг хүчний дуу хоолой дутаж байгаа. Тиймээс иргэдийн дуу хоолой болж сонгуульд хүчтэй өрсөлдөх болно. Манай эвсэлд нэр дэвших хүсэлтэй гишүүд бий. Мөн эвслийн гишүүн биш ч нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна