Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн 9 нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 8 дугаар сарын 09-10-нд хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Тус Хорооны хуралдаанаар Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвслийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэв. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм.
УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлсэн гэж байгаа боловч яг үнэндээ 10 нам, нэг эвсэл юм. Учир нь, хоёр хуваагдаад буй АН хоёулаа дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлэн. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан зарчмынхаа дагуу М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахар бүртгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна