МЗХ: Оюутан, залуучуус, иргэдийг өдрийн 50 мянгын цалинтай ургац хураалтын ажилд бүртгэж байна

17 цаг 43 минутын өмнө

Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Тариалан эрхлэгч ААН-үүд өдрийн 50.000 төгрөгийн цалингаар ажиллуулах саналаа ирүүлсэн хэмээн мэдэгдсэн.

Ургац хураалтад их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ажиллуулах бөгөөд ААН-үүд Хөдөлмөрийн гэрээ байгуулж 50 мянга болон түүнээс дээш төгрөгийн цалин олгох аж.

Ургац хураалтын ажилд оролцох хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.

Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна