Өмнөд Африкаас мансууруулах бодис хүлээн авсан хэрэг гарчээ


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. 

Тус газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Зоригтбаатар "Энэ оны эхний хагасын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34, холбогдогч 21 хувиар буурсан, хураан авсан бодисын хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ сарын 11-нд Өмнөд Африк улсаас 989.2 гр мансууруулах бодис илгээмжээр ирсэн хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэг хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт орчин суудаг Э нар шалгагдаж байгаа. Тэд өмнө нь Хонконгод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд 2020 онд Монголд ирсэн хүмүүс. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнд 5-12 жилийн хорих ял оноодог" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна