"Ус уух хувьтай төрсөн" олимпын медальтнууд


Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Артур Найфонов хүрэл медаль хүртсэн билээ.

Нэгдүгээр ангийн сурагч, долоон настай хүү Артур 2004 оны есдүгээр сарын 1-нд Хойд Осетийн Бесланы сургуулийн бүслэлтийн үеэр барьцаалагдсан 700 гаруй хүүхдийн нэг байжээ. ОХУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт тус террорист халдлагад 334 хүн (үүнээс 180 гаруй нь сурагч байсан) амиа алдсан бөгөөд түүний ээж Светлана Найфонова 32 настайдаа хүүхдүүдээ аврахын тулд халдлагад өртөн нас барж, 11 настай эгч Сабина нь дунд зэргийн бэртэлтэй эмнэлэгт хүргэгдэж байв.

Мөн Артурын ангийн хүүхэд, өнөөгийн олимпын аварга Заурбек Сидаков аз болж хичээлийн эхний өдөр сургуульдаа очоогүй аж. '"Ус уух хувьтай төрсөн" тэд өдгөө хоёулаа олимпын медальтнууд болцгоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна