Хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хассан гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв. Тус яам “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэхдээ өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдийг ашиглажээ. Төрийн байгууллагын мэдээллийн сангуудыг хооронд нь тулгаснаар 1435 өрхийн 8475 иргэнийг дээрх үйлчилгээнээс хассан байна.
Цаашид энэ үйлчилгээ хугацаатай, нөхцөлтэй болох аж. ХБНГУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг сургалтад хамруулан, тэдэнд ажлын байрны санал тавина. Мөн тэднийг жилд хоёр удаа олон нийтийн ажилд (ургац хураалт гэх мэт) заавал оролцуулах нөхцөлийг журамд тусгажээ. Учир нь Засгийн газар Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого баримталж байгаа юм.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дараах байдлаар шинэчлэгджээ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.88
Тоть юм уу Хаашаа ч юм бэ дээ Хэдэн сарын өмнө л энэ үг ээ хэлсэн Нэг л хэлэхэд болоо юм биш үү?! Орон тоогоо цомхотго Тэгвэл үр дүнд хүрнэ Хороо сумдынхаа Халамжын байцаагч нараа болиул Дүүрэг аймгийн төв дөө л 1 хүн байхад л болоо юм биш үү?! Нүсэр аппартур аа цэгцэлж үз Ард Түмний татварын мөнгөөр угчигчидаа цэгцэлчихвэл ажлын чинь үр дүн гарах болохоос үнэн ч юм уу худлаа ч юм уу тэдэн хүний халамжыг цуцаллаа ч гэх шиг Хоосон тоонуудаар ажил хийхгүй ээ Хийж чадахгүй бол огцорч үз Монгол Улсад 77 төрлийн халамж байдаг Би авч үзээчгүйг хэлчихье Энэ нүсэр орон тоонуудаа цэгцэлж үз чадахгүй бол Амарзаяа сайд гэгчээ
Хариулах66.181.184.137
Хэлэх үг алга даа. зорилтот хүндээ очдоггүй хүнс. Ер нь хавтгайрсан халамжаа багасгах хэрэгтэй.
Хариулах