УИХ-ын гишүүн асан О.Батнасанг "Монголын төмөр зам" компанийн захирлаар томилжээ


“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ. Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 

БОЛОВСРОЛ: 

  • 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль
  • 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг багш мэргэжлээр бакалавр
  • 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг түүхийн ухааны магистр
  • 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
  • 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2016-2020 онд Ховд аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажилласан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна