Баянзүрх дүүрэгт хийгдэж буй ажлуудын талаар та бүхэнд товч мэдээллийг хүргэе!
- 8,9,22-р хороонд шинээр цэцэрлэг сургууль ашиглалтад орууллаа
- 27-р хороонд "Иргэдэд үйлчлэх төв"-ийг ашиглалтад орууллаа
- 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ногоо тарьж, борлуулдаг иргэдэд дүүргийн 30 цэгт түрээс авахгүйгээр талбай гаргаж өглөө
- 20-р хорооны 2150 өрхөөс 1050 өрхийн нүхэн жорлонг шийдлээ
- Зам дагуу бизнес эрхэлдэг ААН-үүдтэй уулзаж явган хүний зам таглаж худалдаа эрхлэх биш, харин өөрийн эзэмшлийн талбайгаа тохижуулж, дүүрэг, орон нутагтай хамтран ажиллахаар боллоо.
- 252.2га газарт 1200 айлыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байна
- Алслагдсан хороодод нийт 3057ш гэрэлтүүлэг хийх ажил 60хувьтай үргэлжилж байна
- Зүүн 4 замын уулзварыг засварлаж дууслаа
- 8 жилийн турш шийдэгдэлгүй удсан "Сансар" хотхоны асуудал шийдэгдэв
- Газар чөлөөлөлтийн ажил үргэлжилсээр байна
- Баянзүрх дүүрэгт нийт 6.5км дугуйн зам тавих ажил хучилтын шатанд явж байна
- Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж нэмэгдүүлэх, засварлах ажлууд үргэлжилж байна
- Зуслангийн бүсэд зөв төлөвлөлт хийж, зөвшөөрөлгүй газар хашаалж, иргэн, амьтны эрх зөрчсөн үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэж, зохих арга хэмжээг авахаар боллоо
- Цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, халдвар хамгааллын дэглэм, ариутгалын ажлыг хийж байна
- Цэргийн казармын барилгыг ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгохоор барилгын ажил үргэлжилж байна
- Зарим засмал авто замыг ашиглалтад оруулж, хороодын гудамжны замуудыг хусах, тэгшлэх ажлууд үргэлжилж байна
- Ковидын үед бэлэн байдлыг хангаж, илрүүлэх зорилгоор ИТХ-тэй хамтран хороодын иргэний танхимыг дархлаажуулах цэг болгож, түргэвчилсэн шинжилгээ авахаар ажиллаж байна
- Хог ачилтын 9ш цоо шинэ автомашинтай боллоо
- Дээрх ажлуудыг хийхэд хамтран ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлсэн холбогдох Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянзүрх дүүргээс сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, удирдлагууд, УИХ-ын гишүүд, ялангуяа УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, та бүхэндээ талархал илэрхийлье!
- Бид нэгдмэл бодлого, нэг зорилготойгоор дүүргийн хөгжлийн төлөө, нэг хүний биш, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа гэдгийг дүүргийн иргэддээ мэдэгдэж байна.
Та бүхэн минь дэмжээд өгөөрэй!
Баянзүрхчүүд бид хамтдаа хүчтэй!!!
Сэтгэгдэл бичигдээгүй байна