"Хөвсгөл хүнс" ХК болон "Мон-Ит Булигаар" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 166,862,097.21 төгрөгийн үнийн дүн бүхий 694,880 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" ХК (HHS+14.99%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -14.42%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL -11.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34,655 ширхэг нэгж эрхийг нийт 7,140,159 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаасыг нийт 270,160 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.39 хувиар өсөж, 33811.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,233,550,773,692.97 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна