Байгаль орчны сайд Н.Уртнасан: Сарангэрэл гишүүний хүүд тусгай зөвшөөрөл олгоогүй!


БОАЖ-ын сайд Н.Уртнасан нийгмийн сүлжээгээр яваад байгаа цуу мэдээ, гүтгэлэгт дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "ММ, Ийгл ТВ, ТВ5 телевизүүдэд ховор ан амьтан агнах тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан ёсны мэдээлэл өглөө.

2013 оны Засгийн газрын 93-р тогтоолоор батлагдсан ховор амьтан, агнах барих тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу тогтоосон тоо хэмжээгээр өмнөх жилүүдийн жишгээр хуулийн дагуу олгогдсон.

 Хэн нэгнийг гүтгэн, худал, цуу мэдээ түгээж байгаад харамсч байна.

Онцолж хэлэхэд Сарангэрэл гишүүний хүүд тусгай зөвшөөрөл олгоогүй, ийм мэдээлэл аль нэг хэвлэлд өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье ээ.

 Цаашид жил бүр агнуурын улиралд гардаг энэ мэт хардлагад цэг тавьж, ирэх жилээс тусгай зөвшөөрөл олгохдоо:

1. Шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг ил тод болгоно

2. Тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ

3. Орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалт БНАТ-ын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод болгоно.

4. 2011 оны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоох 

5. Ховор амьтан хамгааллын зардлын төсвийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлнэ ээ. Хэлэх үг цөөн, хийх ажил их байна. Бүгдэд ажлын амжилт хүсье." гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна