УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм.Тэгвэл тус Түр хороо хуралдлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий. Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож, цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэний дараа газар олгодог болмоор байна. Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна