БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Андлалын өргөө"-г буулгаж, "Оюуны өмч"-ийг дээдэлж, улсыг хохиролгүй болголоо


"Андлалын өргөө"-г нурааж эхэлсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: "БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэмбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан. Талийгаач зураг төслийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн.

Түүнчлэн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг гэргий болон ээжээс нь хүсэлт тавьсан. БОАЖЯ-наас 1 тэрбум 900 сая гаруй төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Хос санаа компани улсыг хохиролгүй болгоё гэсэн албан бичгийг явуулсан." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна