A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

ДЭМБ нэмэлт тун вакцин тарихыг хоёр сараар хойшлуулахыг уриалав

ДЭМБ нэмэлт тун вакцин тарихыг хоёр сараар хойшлуулахыг уриалав


 Тэрбээр Унгарт айлчлах үеэрээ хийсэн мэдэгдэлдээ, вакциныхаа эхний тунд хамрагдаагүй байгаа хүмүүст анхаарлаа хандуулж, дархлаажуулалтад аль болох олон хүнийг хамруулах шаардлагатай хэмээн онцолсон байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус: “Дэлхий дахины дархлаажуулалт багаар хийгдэж байгаа улс орнуудад коронавирусний тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Дельта хувилбар улам олон төрөлд мутацлагдаж байгаа нь халдварыг илүү аюултай болоход нөлөөлж байна. Тиймээс вакцины нэмэлт тунг түр хойш тавьж харин эхний тундаа хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг дархлаажуулалтад хамруулахын тулд ядуу буурай улс орнуудад вакцины нэг, хоёрдугаар тунг тэгш хүртээмжтэйгээр нийлүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Мөн олон улс эрүүл мэндийн салбарт хүмүүнлэгийн хүрээнд тусламж дэмжлэг үзүүлэх нь нэн чухал хэмээн Унгарын гадаад харилцааны сайд Петер Сийярто онцлон мэдэгдээд байна. Тус улс өөр бусад улсад ч вакцин нийлүүлж байгаа цөөн улс орны нэг юм.

Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийярто: “Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Унгар улс бусад улс оронд нийт 1,5 сая тун вакцин нийлүүлсэн. Хэрэв энэ нь Унгар улсын вакцинжуулалтын хөтөлбөрт ямар нэгэн эрсдэлгүй гэж үзвэл цаашид ч гэсэн энэ мэтчилэн өөр бусад улс оронд вакцин нийлүүлэхэд бэлэн байна” гэлээ.

ДЭМБ-ын гаргасан дүгнэлтээр бол, дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг 5 тэрбум гаруй вакциныг үйлдвэрлэж, нийлүүлсэн байна. Гэхдээ эдгээр вакцины дөрөвний гурвыг нь зөвхөн 10 улс оронд нийлүүлсэн юм.

Ганцхан жишээ дурдвал, Африкт гэхэд л нийт хүн амын ердөө 2 хүрэхгүй хувь нь л вакцины кампанит ажилд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 5 тэрбум гаруй тун вакцин тариад байгаа юм байна. Дэлхийн нийт хүн амын 32,9 хувь нь эхний тун вакцинаа тариулаад байгаа бол 24,8 хувь нь коронавирусний эсрэг вакцины хоёр тундаа бүрэн хамрагдаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна