"Өглөөний гудамж" нээлтээ хийлээ


Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр нээлтээ хийлээ. 

Тодруулбал,  Жамъян гүний гудамж буюу "Бамбарууш" кафе орчимд шинэ өглөөний гудамж бий болжээ. 

“Өглөөний гудамж”-ийн нийтийн эзэмшлийн талбай 600 метр квадрат бөгөөд модон сандал, хогийн сав зэргийг байршуулжээ. Мөн цэвэршүүлсэн усны цорго, гэрэлтүүлэг, номын булан зэргээр тохижуулсан байна. Түүнчлэн "Өглөөний гудамж"-ны ойролцоо үнэгүй интернэт ашиглах боломжтой аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна