Япон улс Модерна вакциныг хориглолоо


Япон улс модерна вакциныг дархлаажуулалтад хэрэглэхийг хориглолоо. 

Модерна вакцин хийлгэсний дараа Япон улсад хоёр хүн нас барсан гэж тус улсын ЭМЯ-аас мэдээлсэн. Вакцин болон нас баралтын хоорондох учир шалтгааны холбоог хараахан тогтоогоогүй байна гэж тус ЭМЯ-наас болон модерна вакциныг Японд нийлүүлж буй Takeda компаниас мэдээлсэн байна.

Японы Засгийн газар болон холбогдох гурван эмийн компаниас шалгалт хийж байгаа боловч цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээгүй байна. "Одоогийн байдлаар бүртгэгдсэн нас баралтууд модерна вакцинтай холбоотой нь тогтоогдоогүй байгаа боловч энэ асуудлыг нарийвчлан судлах албан ёсны шалгалт хийх нь чухал гэж үзэж байна" гэж Takeda компани бямба гарагт мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар Японы 19 мужид нийт 180 мянган тун бохирдуулагч бодистой модерна вакцин хийгдээд байгаа аж.

Японы Эрүүл мэндийн яам энэ судалгааг Takeda компанитай хамт явуулах болно гэж мэдэгдсэн ч модерна вакцины үйлдвэрлэгчийн зүгээс шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэж нэмж онцоллоо.

Бохирдуулагч бодис бүхий модерна вакциныг үйлдвэрлэсэн Испанийн Рови компани пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ бохирдуулагч бодисыг "тоосонцор" гэж тодорхойлжээ. Чухам юунаас болж вакцин гадны биетээр бохирдсоныг давхар шалгаж байгаа гэж Рови компаниас мэдэгдсэн юм. 1.63 сая тун гадны биетээр бохирдсон модерна вакциныг Япон даяар 863 вакцинжуулалтын цэгт тараан дархлаажуулалтад ашиглаж байсан юм. Бохирдсон дээжээс авсан лабораторийн шинжилгээний хариу ойрын өдрүүдэд бэлэн болно гэж Takeda компани мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна