С.Амарсайхан: Нийтийн эзэмшлийн газрыг хамгаалахын төлөө ажиллаж байсан гэдгээ ам бардам хэлье.
Нийтийн эзэмшлийн газрыг хамгаалахын төлөө ажиллаж байсан гэдгээ нийслэлчүүддээ ам бардам хэлмээр байна.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд нийт 158 газрыг нийтийн эзэмшилд авч, эхнээсээ тохижилтын ажлуудыг хийж, эхнээсээ ашиглалтад ороод байгаа.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайн газар Улаанбаатар хотын банкны мэдэлд 15 жилийн өгч, 10 сая ам.долларын барьцаанд тавьсан байсныг эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг Авлигатай тэмцэх газар олгосон байсныг буцаан авч цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар тохижуулсан. Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх 1.8 га талбайг хувийн хэвшилд өгсөн байсныг нийтийн эзэмшилд авч, тохижуулсан. Хуучин ахмадын холбооны байрыг мөн нийтийн эзэмшилд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн тохижилтын ажлууд хийгдэж байгаа гэдгийг тодотгомоор байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна