"Нэхээсгүй Эдлэл" ХК болон "Түмэн Шувуут" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 868,882,899 төгрөгийн үнийн дүн бүхий 2,251,032 ширхэг хувьцаа арилжигдсанаас 27 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нэхээсгүй Эдлэл" ХК (NXE +14.96%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +14.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -13.89%) болон "Талх Чихэр" ХК (TCK -7.28%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  59,539 ширхэг нэгж эрхийг нийт 24,826,445  төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 275 ширхэг үнэт цаасыг 27,500 ам.доллараар  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.88 хувиар өсч, 44425.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,861,252,988.13 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна