4 жилийн өмнө ашиглалтад орсон, сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүсчээ


Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүсчээ. 

Энэ барилгыг 2017 онд барьж, ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн сургуульд хичээллэдэг бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байгаа юм.

Тус сургуулийн захирлын мэдээлснээр 

"Энэхүү барилга нь сургууль, цэцэрлэгийн 280 хүүхдийн цогцолбор юм. 2019 оноос бага хэмжээний цууралт үүсэж байсныг тухай бүрт нь гүйцэтгэгч компаниас засварладаг байв. Өнгөрсөн зургаадугаар сард мөн цууралт үүсэхэд гүйцэтгэгч компани болох Урагшлах ХХК өөрсдийн хөрөнгөөр засварласан. 

Өчигдөр их хэмжээний усархаг бороо орсны улмаас барилгад ийм нөхцөл байдал үүслээ" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна