Европын холбоо WhatsApp-д 266 сая ам.долларын торгууль ногдуулахаар болов


"Facebook” компанийн “WhatsApp” Европын Холбоонд 225 сая еврогийн торгууль төлөхөөр боллоо. Европын Холбооны мэдээлэл хамгаалах хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр “WhatsApp” анх удаа торгуулж байна.

Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангаж буй нь ил тод байх шаардлагыг хангаагүй учраас тус компанид энэ торгуулийг ногдуулжээ.

Үүнээс өмнө “Amazon” компанид ижил шалтгааны дагуу 746 сая еврогийн торгууль ногдуулаад байгаа юм. “WhatsApp” компанийн хувьд дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа илэрхийлээд байна.

С.Өнөрсайхан 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна