2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 505,371,111 төгрөгийн үнийн дүн бүхий 1,343,082 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.17%) болон "Ремикон" ХК (RMC +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.30%) болон "Монинжбар" ХК (MIB - 8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 6,000,000 ширхэг үнэт цаасыг 750,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 75,707 ширхэг нэгж эрхийг нийт 28,842,862 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4 ширхэг үнэт цаасыг 400 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.24 хувиар өсч, 46600.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,876,628,458,766.31 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна