Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн:
Төрөөс цалин хөлс авдаг 198000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хангалттай үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг.
Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн байна.
Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна