Г.Занданшатар: Монгол Улсын төр, засаг нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ: 

"Монгол Улсын төр, засаг нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэж, КОВИД-ын нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтаа хувьсгал хийж, алсын хараагаа цэгцлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хийсэн.

Тиймээс эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан.

УИХ-аас эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн.

Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Цаашид, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ-д хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн хуулийн төслүүд бий. Хуулийн төслүүдэд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна