Сонгинын амралтын гүүр, туул голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.12ны өдөр хүлээн авсан.
Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд унаж живсэн байсан тул урсгал дагуу 3 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 8 цагт ажиллагааг түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 6 цагаас дахин эхлүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна