Туул голд живсэн иргэн осгосон байдалтай эсэн мэнд олджээ

12 цаг 16 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Нисэхийн хадан хясаа” гэдэг газрын баруун талд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг өнгөрсөн шөнө хүлээн авчээ.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 00:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн А /19 настай, эрэгтэй/ осгосон байдалтай “Туул” голын салаанд эсэн мэнд байсныг гарган аварчээ.

Тус иргэнийг ХУД-ын Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна