"Баянгол Зочид Буудал" ХК болон "Монгол Алт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 2,035,519,704 төгрөгийн үнийн дүн бүхий 1,886,905 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" ХК (BNG +13.27%) болон "Монгол Алт" ХК (ERS +12.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -14.94%) болон "Хөх Ган" ХК (HGN - 13.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  100,760 ширхэг нэгж эрхийг нийт 39,844,748  төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 2.71 хувиар буурч, 45642.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,052,957,905,344.49 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна