16 настай эрэгтэй барилгын нурангинд дарагдан нас баржээ


Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сайхан төв”-ийн ард гурван иргэн шороонд дарагдсан осол гарчээ.

Тодруулбал, Орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх аврах ажиллагаа явуулж 16 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Г нар нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Харин 16 настай эрэгтэй Э гийн цогцсыг 1 цаг ажиллан гаргаж Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна