"Netflix"-ийн цоо шинэ цуврал болох “Squid Game” нээлтээ хийгээд гурав хоносон ч үзэгчдээс 562 оноо авч, богино хугацаанд хамгийн өндөр үзүүлэлттэй Солонгос драма болжээ. Мөн "Netflix"-ийн шилдэг цувралын жагсаалтын гуравдугаар байранд бичигдлээ. “Squid Game” цувралын араас "Money Heist", "Clickbait" зэрэг дэлхийн шилдгүүд жагсчээ.
Өрөнд баригдаж, мөнгө олохын хүслэн болсон томчууд өндөр шагналтай хүүхдийн тоглоомын тэмцээнд оролцохоор болно. Гэвч энэ энгийн нэг хүүхдийн тоглоом биш, амиараа дэнчин тавьж буй үхлийн тоглоом юм. Киноны гол дүр цагдаагийн ажилтан Ви Ха Жүн алга болсон дүүгээ хайхаар тоглоомонд оролцдог бол Ли Жүн Жэ амьдралаа өөрчлөхөөр оролцдог. Энэхүү олон ангит кинонд Пак Хэ Со, Ли Жүн Жэ нар гол дүр, Гон Ёоо Ли Бюн Хүн зэрэг одод туслах дүр бүтээжээ.
Эх сурвалж: factnews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна