"Махимпекс" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 224,070,967.08 төгрөгийн үнийн дүн бүхий 843,349 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +14.20%) болон "Ариг гал" ХК (EER +12.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -7.38%) болон "Ган хийц" ХК (GHC - 6.46%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 47,019 ширхэг нэгж эрхийг нийт 25,144,569 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.84 хувиар өсөж, 43470.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,983,352,221,432.99 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна