НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы хүрээнд Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний асуудлаарх дээд уулзалт боллоо. Өнөөдөр дэлхийн хэмжээнд олон зуун сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа бол нөгөө хэсэг нь хэт таргалалтаас болж өвдөж, шаналж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээгээ эрс өөрчлөх цаг болсныг гэрчилж буй тухай хөндөж хэлэлцсэн байна.
Дээд уулзалтад оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр өнөөдөр гурван тэрбум хүн эрүүл хооллох боломжгүй, 462 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бол хоёр тэрбум хүн илүүдэл жинтэй, таргалалттай байна.
Дээр нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь хадгалалт, тээвэрлэлт, илүүдэл хэрэглээнээс болж хаягдаж байна.
Тиймээс эрүүл, тэжээллэг хоол хүнсийг хүн бүрт хүртээмжтэй болгох дэлхий ертөнцийг цогцлоохын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг одооноос авах хэрэгтэй байгааг НҮБ-ын тэргүүн уриаллаа.
Дээд уулзалтад оролцогчид одоо байгаа хүнсний системийг өөрчилж, дэлхийн хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эх дэлхийг хамгаалсан хүнсний системтэй болох, байгалийн нөөц баялгийг ухаалаг, гамтай ашиглах гурван зорилтыг тавьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна