Д.Наранцогт: Төр засгаас таван цаас горьдохгүйгээр 96 мянган мод тариад байна

Админ
2021/09/26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын индер дээрээс 2030 он гэхэд цөлжилтийг үгүй болгох, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс 1 тэрбум гаруй мод тарихаар болсноо мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон мод тарьдаг ААН, иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал Д.Наранцогт гэх иргэн хэлэхдээ

2010 оноос хойш Монгол орны цөлжилтийн эсрэг мод тарьж ургуулах гэж бусдыг уриалан дуудсаар 96 мянган мод тарьлаа. Ирэх жилд 3000 гаруй мод тариад 100.000 мод тарьж ургуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр бол Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилсан мод тарих аянд нэгдэж мод тарилцаж явна. Түмэн бээрийн газар ногоон хэрэм бий болгох мөрөөдөлтэй би Ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих уриалганд хүрзээ бариад л бусдыг уриалаад орчихно доо. Төр засгаас таван цаас горьдохгүйгээр өөрийнхөө боломжоор 2030 он хүртэл багагүй мод тарьна даа гэжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна