Нэр дэвшигч Б.Найдалаа: Өнөөдөр морь хамгийн тохиромжтой унаа болж байна

Админ
2021/09/26

МАН-ын нэр дэвшигч Э.Батшугар мэтгэлцэхээс халширч элдэв шалтгаан тоочиж байна уу?

СХД-ийн нөхөн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшсэн Б.Найдалаа өнөөдөр СХД-ийн 21-р хороо буюу хуучнаар Партизанд мориор сурталчилгаагаа хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Бензин олдохгүй байгаа учир мориор сурталчилгаа хийхээс өөр аргагүй боллоо” гэсэн юм. Түүнчлэн нэр дэвшигч Б.Найдалаа “Партизан таруу байрлалтай учраас энд морь хамгийн тохиромжтой унаа” гэж ярилаа.

Харин иргэд Партизанд “Зөв ХҮН Электорат” эвслийн Б.Найдалаагаас өөр нэр дэвшигч ирж уулзалт хийгээгүй. Сурталчилгааны материалаа ч тараагаагүй гэж байлаа. Нэр дэвшигч Б.Найдалаа “Иргэдийн үг бол миний хөтөлбөр, тиймээс би иргэн бүртэй уулзахын тулд өнөөдөр энд морьтой ирсэн” гээд бусад нэр дэвшигч, түүн дотроо МАН-ын нэр дэвшигч Э.Батшугарыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа дахин зарлав. “Зөв ХҮН Электорат” эвсэл өмнө нь МАН-ын нөхөн сонгуулийн баг буюу Э.Батшугарт халз мэтгэлцэх урилга хүргүүлсэн боловч өнөө хэр хариу өгөөгүй ажээ.


 Иргэд, сонгогчидтойгоо огт уулзахгүй, хэд нугалсан эрээн цаас тараагаад аавынхаа хормойноос зүүгдэн шулганаж суугаа Э.Батшугар коронавирус туссан гэдэг явган яриа тараад байгаа гэнэ. МАН-ын нэр дэвшигч ийм аргаар уулзалт ч хийхгүй, мэтгэлцээнд ч оролцохгүй, зөвхөн МАН-ын доод шатны бүтцээр иргэдийг багцлуулан базуулах тактикаар энэ сонгуульд оролцох юм байна гэдэг таамаг ч явж байна. Харин “Монгол ХҮН чадна” уриатай нэр дэвшигч Б.Найдалаа монгол эр хүн шиг морио уначихсан, монголчуудынхаа санал сэтгэгдлийг нүүр тулан сонсож Монгол төрийн бодлогод тусгахаар сурталчилгаагаа хийсээр байна.  

 Мөн Нийслэлийн ирэх 2022 оны төсөвт дарга нарын бензин шатахуунд 24 тэрбум зарцуулахаар төгрөг төсөвлөжээ, ийм байж болохгүй үүнийг эргэн харж Эмнэлэг, түргэн, цагдаа, онцгүй гэх мэт төрийн иргэдэд хүргэх зайлшгүй үйлчилгээнээс бусад дарга нарын машины зардлыг хасах ёстой. Үүний зэрэгцээ төрийн байгууллагуудын том том жийпүүдийг зарж, бензин шатахууны зардлыг нь тэглэж дарга нарыг иргэдтэй нийтийн тээвэр ашиглахыг Засгийн газраас шаардлаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна