Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр одоо Ардчилсан намдаа ирэхийг уриалж байна


АН эв нэгдлийн их хурлаараа нэг даргатай болохоо өнөөдөр буюу 9-р сарын 27-ны өдөр зарлалаа.

Энэ үеэр АН-ын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ:

АН-ын үе үеийн дарга нар энэ хуралд оролцож байна. Хоорондоо үл ойлголцож хоёр талд зогсож байсан намын гишүүд нэг ширээний ард зогсож байна.

АН-ын дарга асан Э.Бат-Үүл: Энэ хурал нь сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээсэн онцгой чухал үйл явдал юм. Би баатрын тэмдгээ байх ёстой газарт нь буюу АН-ын тугтаа зүүж байна.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга, М.Энхсайхан, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг намдаа ирээч хэмээн уриалж байна.

О.Цогтгэрэл: АН-ын уналтын үед томоохон өөрчлөлт хийхээр бид цуглалаа. Бид намын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна.

2021 оны 11 сарын 5-нд эв нэгдлийн, эвлэрлийн их хурал болно. Энэ хурлаар АН-ын хоёр даргаас нэгийг сонгоно.

М.Тулга: Их хурлаар намын цаашдын дүрэм, улс төрийн соёлын шинэчлэлийг хамтдаа хийнэ. Намд үүсэж буй зөрчлийг үндсээр нь устгах системийн өөрчлөлтийг хийнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна