Сүүлийн 24 цагт 2153 шинэ тохиолдол бүртгэгдэж, 7262 иргэн эдгэрчээ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2153 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1204 нь Улаанбаатар хотод, 949 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 21-40 насны хоёр
  • 40-60 насны тав
  • 60-80 насны зургаа, 
  • 80-аас дээш насны дөрвөн хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1169-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7262 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна