Автомашины төмөр хийцэд дарагдаж нас барсан хэрэг гарчээ


Ховд аймгийн Манхан сумын Ботгоны Хавцалд зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, Ботгон багийн “Ботгоны хавцал’’ гэдэг газар Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэх дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан.

Хэргийн газар иргэн М нас барсан байсан бөгөөд цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд  хамт зорчиж явсан иргэн Д автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган Манхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна