2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 472,799,875.11 төгрөгийн үнийн дүн бүхий 1,372,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +11.33%) болон "Ариг гал" ХК (EER +4.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -10.18%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID - 5.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,812 ширхэг нэгж эрхийг нийт 13,788,761 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 21 ширхэг бондыг 2,096,400 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.61 хувиар буурч, 42937.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,966,042,855,839.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна