МСҮТ-ийн сар бүр олгодог 200 мянган төгрөгийг төгсөхөд нь олгодог болно


МСҮТ-д суралцагч оюутанд сар бүр олгодог мөнгийг хуримтлуулаад, төгсөөд ажлын байранд гарахад нь олгодог болгоно

Өнгөрсөн 2020 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмсэн билээ. Энэхүү тэтгэлийг 2,5 жилээр суралцах ердийн анги болон техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1,5 жилээр суралцагч нарт олгож байгаа билээ.

Тэгвэл сар бүр олгодог энэхүү мөнгийг төгсөхөд нь олгодог байхаар төсвийн төсөлд тусгажээ. Учир нь суралцагч нар хичээлдээ явахгүй, сар бүр мөнгөө авч явж байгаа сургуулиа хаяад явах тохиолдол гардаг байна. Тиймээс сургуулиа төгсөхөд нь бөөнд нь олгож байхаар болжээ.

Дашрамд дурдахад МСҮТ-д сурдаг оюутнууд сар бүр 70 мянган төгрөг авдаг байсан бол 2019 онд 100 мянга болгож, өнгөрсөн жил 200 мянган төгрөг болгосон билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.93
    2021/10/01

    Юугаа идэж.автобус унаанд зориулж болохгүй.арай инээдэмтэй шийдвэр гаргах юм.сайн судлаач

    Хариулах
  • 202.126.88.34
    2021/10/01

    za bas arai2

    Хариулах