2022 онд төсвийн хөрөнгө оруулалтад 2.4 их наяд төгрөг хуваарилсан. Өмнөх онуудад эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлэх 1400 гаруй төсөлд 1.060 их наяд, концессын төсөлд 360 тэрбум төгрөгийг хуваариллаа.
Нийт хөрөнгө оруулалтын 1.7 их наяд нь дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүцтийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Жишээ нь, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад 29 тэрбум төгрөгийг замын санхүүжилт тавьдаг байсан бол ирэх онд 210 тэрбум төгрөг тавьсан. Замын хөрөнгө оруулалт 7 дахин нэмэгдсэн.
Эрчим хүчний сайдын багц дөрөв, Барилга хот байгуулалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын багц 4-5 дахин нэмэгдэж, дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүтцийн ажилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр ирэх дөрвөн жилд ДНБ тогтвортой өсөх суурь тавигдана гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна