БНАСАУ шинэ загварын зенитийн пуужин туршсанаа мэдэгдэв


БНАСАУ шинэ загварын пуужинг пүрэв гарагт туршсан болохыг төв радио нь мэдээллээ. Өмнөд Солонгос улстай харилцаа холбооны шугамаа нээх сонирхлоо илэрхийлсэн ийм үед пуужин туршсан нь зэвсгийн хөгжлөө харуулах зорилготой алхам гэж ажиглагчид үзэж байна.

Үндэсний батлан хамгаалахын шинжлэх ухааны академи нь удирдлагын системийн нарийвчлалыг шалгах, пуужингийн өргөсгөсөн тусгалыг баталгаажуулах зорилгоор энэхүү туршилтыг хийсэн гэж төв хэвлэл нь мэдээлсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны ойрын туслах уг туршилтыг биечлэн ирж, ажилагласан байна.

Өнгөрсөн сард Умард Солонгос сүүлийн зургаан сард анх удаа пуужин туршсан ч Сөүлтэй яриа хэлэлцээ хийх нөхцөл тавьсаар байгаа. Энэ нь улс орнуудтай зөвшилцөлд хүрэх гэсэн оролдлого гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

Энэ 7 хоногийн эхээр Умардын удирдагч Солонгосын хойгт энх тайван тогтоох үүднээс ойрын үед Өмнөд Солонгостой харилцааны шууд шугамаа нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Харин туршилтыг ажиглагчид Умард Солонгос пуужингийн хөгжлөө ахиулах байр сууриа тодотгож харуулахын тулд хийсэн алхам гэж таамаглаж байна.

Умард Солонгос пуужин туршсаныг Өмнөд Солонгос, Япон, Америк зэрэг орнууд баталсан. Гэхдээ дээрх орнууд энэ тухай өчигдөр мэдээлээгүй нь уг туршилт том зэвсэг туршсан хэрэг биш, бага хэмжээнийх байсантай холбоотой гэж хэвлэлд онцолжээ.

Умард Солонгос өнгөрсөн мягмар гарагт "Хвасон-8" загварын шинээр хөгжүүлсэн хэт хурдан пуужин туршсанаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдах байсан ч Хятадын талаас дургүйцсэнээс үүдэж, шуурхай хуралдааныг баасан гарагт болгон хойшлуулсан юм байна. 

Эх сурвалж: mnb.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна