2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 459,711,960.93 төгрөгийн үнийн дүн бүхий 4,658,446 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +7.88%) болон "Махимпекс" ХК (MMX +7.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -9.24%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH - 4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 74,462 ширхэг нэгж эрхийг нийт 41,199,073 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 15 ширхэг бондыг 1,500,000 төгрөгөөр, 1 ширхэг бондыг 100 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.13 хувиар өсөж, 42369.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,277,892,061.29 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна