Бясалгал хийхээр яваад алга болсон 25 настай эмэгтэйн цогцос жорлонгийн нүхнээс олджээ

10 цаг 10 минутын өмнө

Эмэгтэйг алга болсон тухай дуудлага ОБЕГ-т долдугаар сарын 31-ний 22:35 цагт ирж, яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, цэргийн ангийн албан хаагчид “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-ийн ойр, орчмоос эхлээд Тэрэлж хавиар хайсан ч олоогүй бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр нь эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж өнөөдрийг хүртэл хайсаар байсан.

Тэгвэл ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр жорлонгоос олджээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 6-р хороонд Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өчигдөр 17.00 цагийн үед иргэн өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллахад эмэгтэй О-гийн илжирж муудсан цогцос модон жорлонгоос олджээ.

Хэргийг тодруулахад, тус эмэгтэй Тэрэлжид байдаг бясалгалын төвөөс гэртээ харина гээд гарч яваад сураггүй болсон байдаг. Алга болохоосоо өмнө ар гэрлүүгээ залгаад "Миний утасны цэнэг дууслаа, ирж аваач" гэж утсаар яриад холбоо тасарсан.

Тус хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж эхлүүлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 157.52.221.140
    2021/10/13

    Yu hutsaad bnaa ugaasaa gadnii nuluutui bhad gadnii nuluutui bj bolzoshgui geed bgaan ajlaa oligtoi ch hiidgui Ene tsagdaa nar

    Хариулах
  • 64.119.23.248
    8 цагийн өмнө

    Цагдаагийхан энэ гаж донтон цуврал алуурчдаа олоочээ.Одоо ингээд нэг нэгээр нь цувуулж алуулаад байх уу.

    Хариулах