Анх 1997 онд танилцуулагдсан “Grand Theft Auto” буюу GTA видео тоглоомыг мэдэхгүй хүн ховор байх. Магадгүй “Ah sh*t, here we go again” гэсэн meme зургаар нь бүр ч олон хүн мэддэг байж болох юм.
Товчоор тайлбарлавал, 24 жилийн түүхт энэхүү видео тоглоомоос өөрийн дүрийг сонгоод, дэлхий дээр бодитоор оршдог хотуудын виртуал хувилбар дотор даалгавар биелүүлэх юм.
Тэгвэл уг алдартай видео тоглоомоос бид өөрийн Монгол брэндийг харах боломжтой болжээ. Тодруулбал, “GTA” V тоглоомын байршилд “Витафит” компанийн Гоё брэнд “Гоё хот” нэртэйгээр нэгдэж байна. Өмнө нь дотоодын аль ч компани дэлхийн хэмжээний видео тоглоомд хөгжүүлэлт хийлгэж байсан удаагүй бөгөөд энэ нь Монголдоо анхдагч болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Эх сурвалж: amjilt.news
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна