Дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Дариа Билодид өчигдөр Украйны миссийн тэмцээний шүүгчээр ажиллажээ. Дариа Билодид 48 кг-ийн жиндээ хамгийн өндөр буюу 172 см өндөр жүдоч билээ. Тийм ч учраас үзэсгэлэнт бүсгүйчүүдийг шалгаруулдаг миссийн тэмцээнд шүүгчээр уригдсан биз ээ.
Дариагийн шүүгчээр ажилласан миссийн тэмцээний ялагч Анна Неплях 2021 оны 12 дугаар сард Израильд болох "Miss Universe-2021" олон улсын гоо сайхны тэмцээнд Украиныг төлөөлөн оролцох эрх авчээ.
"Украины мисс-2021" гоо сайхны тэмцээний финал Киевийн таван одтой Fairmont Grand зочид буудалд болсон байна. Ялагч Анна Неплях нь 27 настай бөгөөд The Bachelor шоуны оролцогч аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.222
Neryn zuv bicvel bolh ged bn
Хариулах