АН-аас хөөсөн гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, гаргаж байгаа шийдвэр гэж байгаа. Бүлгээс хөөдөг асуудал өмнө нь байсан юм билээ. Үүнийг хуулиар хаагаад өгсөн. Бүлгийн гишүүнийг хасах бол энэ тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ гэж заасан.
АН-аас сонгогдсон албан ёсны 11 гишүүнээс өнөөдөр долоо нь хуралдаад, албан ёсны шийдвэрээ гаргаж байна. Д.Ганбатыг бүлгээс хөөгөөгүй. Бүлгийн даргаас нь буулгасан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна