Хугацаат цэргийн алба хаах хугацааг нэмж , хоёр жил болголоо гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Батлан хамгалах яамны сайд Г.Сайханбаяр:
“Цэргийн мэргэжлээ бүрэн эзэмших , энгийн мэргэжлээ эзэмших хугацаа мөн үү. Нэг жилийн хугацаанд цэрэг шиг цэрэг байгаад , эх орондоо цэргийн үүрэгтнийг бэлтгэх бүрэн боломжтой хугацаа мөн үү? Биш үү? Гэдгийг эргэж харах ёстой гэж үзэж байна. Тиймээс хугацаат цэргийн албан хаагчдын алба хаах хугацаа , хамралын асуудалд бодлогын чанартай өөрчлөлт хийх ёстой гэдэг асуудлаар Ерөнхийлөгч үүрэг даалгавар өгч , миний бие ахалсан ажлын хэсэг байгуулсан. Цэргийн албыг 1,6-2 жилийн хугацаатай , хүн бүр хаадаг тогтолцоо руу шилжих асуудлыг судалж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна