Б.Солонгыг ХЗДХ-ийн дэд сайд, Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томиллоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргыг шинээр томилжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгыг томилсон байна. Энэхүү албан тушаалд ажиллаж байсан Л.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон юм.

Мөн Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилжээ. Л.Цэдэвсүрэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна