З.Мэндсайхан: Цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй байна


Өнөөдрийн Засгин газраас хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний ачаа тээвэрт үүссэн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, цаашид ачих, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт, импортын гол нэрийн хүнсний нөөцийг байнга хянаж, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна