Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төслийг өргөн мэдүүлж өнөөдөр /2021-10-21/ УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлээ.
Тэрээр "МУ 5 яамтай байсан. Болоод л байсан. 9 яамтай ч байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед баахан яам байгуулж орон тоо нэмэх гээд байна. Манжийн үед байгаагүй яамыг МАН-ын үед байгуулж байна. Ерөнхий сайд эмэгтэй найздаа зориулж яам байгуулж өгч байгаа юм байна. Эдийн засгийн яам байгуулаад эдийн засаг сайжрахгүй. Цахиурын хөндий байгуулж байж цахим хөгжил ирдэг болохоос Цахим яам байгуулж хөгжихгүй. Тэрэнд орвол Ковидын яам байгуул л даа.
Өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталчихаад яаж яам байгуулж чадаж байна аа. Миний хэлснээр та нар надад гурван сайдын суудал өгнө ч гэж юу байхав" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна