УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан Э.Батшугар сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн сонгогчдодоо баярлалаа. Та нарын итгэл бол миний үүрэг хариуцлага. Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ажлынхаа үр дүнгээрээ харуулна.
Би танхимын хамгийн залуу гишүүн болсон. Залуусын дуу хоолой болж ажиллана. СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудал бий. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлыг бусад баг хамт олонтой хамтран шийднэ. Миний аав бол төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж байсан агуу хүн би ааваараа бахархдаг” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна